АНУ-д хөнгөн атлетикийн олимпын аваргыг баривчлав

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Ша'Карри Ричардсон

TMZ агентлагийн мэдээлснээр, 1-р сарын 29-ний Пүрэв гарагт 25 настай тамирчин бүсгүй автомашинаараа 160 км/цагаас илүү хурдтай давхиж, урд яваа тээврийн хэрэгслүүдтэй хэт ойртон, бусад жолооч нарыг гүйцэж түрүүлэхийн тулд эгнээ байраа ойр ойрхон сольж байжээ.

Одоогоор саатуулагдаад буй Ричардсонд аюултай жолоодлого хийсэн гэх үндэслэлээр ял төлөвлөөд байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол түүнд 30 хүртэл хоног хорих ял оноож, 500 ам.долларын торгууль ногдуулах юм.

Ша’Карри Ричардсоны тухай

Ша’Карри Ричардсон нь 4х100 метрийн буухиа гүйлтийн олимпын аварга бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа дуулианд холбогдож байв. Тухайлбал, 2021 онд АНУ-ын Допингийн эсрэг агентлаг (USADA) түүний шинжилгээнээс марихуан илрүүлснээр “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийг нь хасаж байсан түүхтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Ширин 1 сар 30, 2026 - 16:51

Олимпын аварга хүн ийм хэрэгт орно гэхээр итгэмээргүй юм

Reply
Уруудай 1 сар 30, 2026 - 16:57

Алдар нэртэй ч хууль бүх хүнд адил үйлчлэх ёстой

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй