АНУ-ын Хойд Каролина мужид цасны улмаас 1.000 гаруй осол гарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АНУ-ын Хойд Каролина мужид цасны улмаас 1,000 гаруй осол гарлаа

АНУ-ын Хойд Каролина мужид амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсны улмаас зам дээр 1,000 гаруй зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Энэ тухай тус мужийн амбан захирагч Жош Стайны хэлснээс иш татан CBS телеканал болон Medee.news агентлаг мэдээллээ.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас хоёр хүн амиа алдсан бөгөөд хамгийн том осолд 100 орчим автомашин хоорондоо мөргөлдсөн байна. Орон нутгийн цаг уурын албаны мэдээлснээр Хойд Каролинагийн зарим хэсэгт 15 см-ээс их цас орсон нь тухайн бүс нутгийн хувьд түүхэн дээд амжилт тогтоосон үзүүлэлт болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй