АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп өөрийнхөө тухай баримтат киноны трэйлерийг үзүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Мелания Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр дахь бүрэн эрхийн инаугураци буюу тангараг өргөх ёслолын өмнөх 20 хоногийг харуулсан «Меланиа» баримтат киноны анхны трэйлер нийтлэгдлээ.

Medee.news-ийн мэдээлснээр, тэргүүн хатагтай Меланиа Трамп уг трэйлерийг өөрийн нийгмийн сүлжээний хуудсуудаараа дамжуулан хуваалцсан байна. Тэрээр мөн уг киног 2026 оны 1-р сарын 30-нд зөвхөн кино театруудаар гаргана гэдгийг мэдэгджээ.

Бичлэгт Дональд Трампын хоёр дахь удаагийн тангараг өргөх ёслолын олон агшнууд багтсан бөгөөд тухайлбал, олны анхаарлыг татсан бүрх малгайнаас эхлээд шинээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй хамт бүжиглэх баяр ёслолын даашинз зэрэг хувцаслалтаа бэлдэж буй хэсгүүдийг харуулсан байна.

«Түүх хэрхэн бүтсэнийг гэрчил. Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн хатагтай болоход 20 хоног үлдлээ» гэж трэйлерын тайлбарт дурджээ.

Deadline-ийн мэдээлснээр, Amazon Prime компани уг баримтат киног бүтээх эрхийг 40 сая ам.доллараар худалдаж авсан байна. Тус компанийг үндэслэгч Жефф Безос тангараг өргөх ёслолын зочдын дунд байсан билээ. Киноны найруулагчаар Бретт Ратнер ажиллажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй