АНУ-ын түүхэнд анх удаа: Доллар дээр ерөнхийлөгчийн гарын үсэг зурагдана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп

АНУ-ын Сангийн яам тус улс байгуулагдсаны 250 жилийн ойд зориулан ерөнхийлөгч Дональд Трамп болон Сангийн сайд Скотт Бессент нарын гарын үсгийг ам.долларын дэвсгэрт дээр байршуулах болсноо зарлалаа. Ингэснээр Америкийн түүхэнд анх удаа бэлэн мөнгөн дэвсгэрт дээр тухайн үед алба хашиж буй ерөнхийлөгчийн гарын үсэг залрахаар болж байна.

“Манай агуу улс болон ерөнхийлөгч Дональд Ж. Трампын түүхэн ололт амжилтыг тэмдэглэх үүднээс түүний нэр бүхий ам.долларыг гүйлгээнд гаргахаас илүү үр дүнтэй арга байхгүй” гэж Сангийн сайд Бессент мэдэгдэв. Тэрээр Трампыг “АНУ-ын эдийн засгийн сэргэн мандалтын алтан үеийн архитектор” хэмээн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, үндэсний мөнгөн тэмдэгт дээр гарын үсгийг нь мөнхлөх нь “зүй ёсны бөгөөд бүрэн зохих шагнал” гэдгийг онцолжээ.

АНУ-ын тусгаар тогтнолын түүхийг сөхвөл, 1776 онд батлагдсан Тусгаар тогтнолын тунхаглалаар тус улс Британийн эзэнт гүрний ноёрхлоос чөлөөлөгдсөнийг тунхагласан байдаг. Уг баримт бичгийг 1776 оны 7 дугаар сарын 2-нд Пенсильвани мужийн Филадельфи хотноо Конгресс анх баталжээ. Үүнээс хоёр хоногийн дараа буюу 7 дугаар сарын 4-ний өдөр Конгресс уг баримт бичгийн шинэчилсэн хувилбарыг зөвшөөрч, олон нийтэд түгээх тушаал гаргасан тул энэ өдрийг Америкийн Нэгдсэн Улс байгуулагдсан өдөр хэмээн тэмдэглэдэг болсон түүхтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй