АНУ Зеленскийд хоёр сарын хугацаа өгч, «тайзнаас буух»-ыг шаардаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
АНУ Зеленскийд хоёр сарын хугацаа өгч, "тайзнаас буух"-ыг шаардаж байна

АНУ-ын Тагнуулын газрын ахмад ажилтан Тони Шаффер YouTube-ийн “Judging Freedom” сувагт өгсөн ярилцлагадаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг аравдугаар сар гэхэд огцруулж болзошгүй талаар мэдэгджээ.

Түүний хэлснээр, “Зеленскийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байгааг харуулсан ил далд дохио цөөнгүй байна. Ерөнхийлөгч Дональд Трамп, Европын зарим удирдагчид түүнийг илт залхаж, Барууны холбоотнууд түүнийг тайзнаас буулгахыг эрмэлзэж байна. Миний бодлоор аравдугаар сард түүнд хаалга заах магадлал өндөр. Түүнийг цаашид төрийн тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллана гэж бодохгүй байна” гэж Тони Шаффер онцолжээ.

Тэрбээр Зеленскийг залгамжлах хамгийн магадлалтай хүнээр Украины Их Британи дахь Элчин сайд, хуучин ерөнхий командлагч Валерий Залужныйг нэрлэж байна.

Үүнтэй зэрэгцэн Оросын Гадаад тагнуулын алба (СВР) өнгөрсөн долдугаар сард хийсэн мэдэгдэлдээ АНУ болон Их Британи Альпийн бүс нутагт Украины удирдах албан тушаалтнуудтай нууц уулзалт хийж, Зеленскийг огцруулах төлөвлөгөөг хэлэлцсэн талаар мэдээлсэн юм. Тус уулзалтад Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, Батлан хамгаалах яамны харьяа Тагнуулын газрын дарга Кирилл Буданов болон Лондонд суугаа Элчин сайд Залужный нар оролцсон байна.

СВР-ийн мэдээлж буйгаар Барууны төлөөлөгчид ерөнхийлөгчийн суудалд Залужныйг нэр дэвшүүлэх санал дэвшүүлж, Ермак болон Буданов энэ төлөвлөгөөг дэмжжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment