Аонишики Японы шилдэг шинэ тамирчны шагнал хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Аонишики

Японы мэргэжлийн спортын холбоо 2025 оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаад Шилдэг мэргэжлийн тамирчнаар АНУ-ын бейсболын “Los Angeles Dodgers” багийн тоглогч Ямамото Ёшинобү шалгарч, Ерөнхий сайдын нэрэмжит цом хүртсэн байна.

Харин Шилдэг шинэ тамирчны шагналыг мэргэжлийн сүмогийн озэки Аонишики хүртжээ. Уг шагналыг өмнө нь сүмочдоос 2005 онд Котоошюү, 2014 онд Ичиножёо нар авч байсан түүхтэй.

Аонишики энэ жил дээд зиндаанд дэвшсэнээсээ хойш дөрвөн башё дараалан 11 ялалт авч, тогтвортой өндөр амжилт үзүүлсэн байна. Тэрбээр өнгөрсөн 11 дүгээр сарын башёд 12 ялалт байгуулснаар озэки цолны болзол хангаж, цол хүртжээ.

Гол баримтууд:

  1. Шагнал: 2025 оны “Шилдэг шинэ тамирчин”
  2. Спорт: Мэргэжлийн сүмо
  3. Цол: Озэки
  4. Амжилт: 4 башё дараалан 11 ялалт, 11 дүгээр сард 12 ялалт

Тэрбээр тойргийн барилдаантай давхцсан тул шагнал гардуулах ёслолд биечлэн оролцож чадсангүй. Харин видео мэндчилгээ илгээж, ирэх жил ёкозүна цол хүртэхийн төлөө илүү шаргуу ажиллахаа мэдэгдсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй