Home ТехнологиApple үйлдлийн системүүдийнхээ дугаарлалтын системийг шинэчилнэ

Apple үйлдлийн системүүдийнхээ дугаарлалтын системийг шинэчилнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Apple

Калифорнийн Купертино хотод энэ долоо хоногт эхэлсэн WWDC 2025 хөгжүүлэгчдийн жилийн чуулганы үеэр Apple компани бүтээгдэхүүнүүдийнхээ үйлдлийн системүүдийг шинэ дугаарлалтын хэлбэрт шилжүүлэх гэж буйгаа албан ёсоор зарлалаа.

Тухайлбал, iPhone утасны iOS систем одоогийн iOS 18 хувилбараас iOS 26 болж шууд ахих бөгөөд энэхүү шинэчлэл ирэх намар албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Шинэ дугаарлалт зөвхөн iOS системд бус, iPadOS, macOS, watchOS зэрэг бусад бүх үйлдлийн системд мөн адил хамаарах бөгөөд цаашид тухайн хувилбар гарсан онтойгоо нийцсэн дугаартай байх зарчимд шилжинэ. Жишээ нь, 2025 онд гарах шинэ хувилбарууд бүгд 26 гэсэн дугаартай байх юм.

«Liquid Glass» — Apple-ийн шинэ дизайн

Дугаарлалтын өөрчлөлтийн зэрэгцээ, Apple компани iOS системийнхээ үндсэн загварыг эрс шинэчилж байгаагаа мэдэгдсэн. Хамгийн сүүлд 2013 онд танилцуулж байсан iOS 7 хувилбарын “flatter” дизайн хойноос дахин ийм хэмжээний загварын шинэчлэл хийгдэж байгаа нь энэ юм.

Apple энэ удаагийн шинэ дизайнаа “Liquid Glass” буюу “шингэн шил” хэмээн нэрлэсэн бөгөөд интерфейсийн элементүүд нь тунгалаг, шилэн бүтэцтэй харагдах болно гэж тайлбарлажээ.

Энэ шинэ дизайн нь парраллакс хөдөлгөөн, гэрэл ойлголт, шилэн давхаргуудын гүн гүнзгий мэдрэмж зэргийг агуулсан байх аж.

iOS 26: хиймэл оюун ухаан болон шинэ боломжууд

Шинэ iOS 26 хувилбар зөвхөн дизайнаараа онцлог бус, Apple Intelligence гэх хиймэл оюун ухаанд суурилсан шинэ боломжуудыг багтаажээ. Мөн CarPlay, Apple Music, Apple Maps, Wallet, Apple Games зэрэг аппликейшн, үйлчилгээний шинэчлэлүүдийг тусгасан байна.

Танилцуулгын үеэр Apple компанийн программ хангамжийн дэд ерөнхийлөгч Крэйг Федериги:

“iOS 26 нь гайхалтай шинэ дизайн, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээнд сонирхолтой сайжруулалтуудыг нэвтрүүлснээр iPhone-ий ашиг тусыг улам их нэмэгдүүлж байна” хэмээн онцоллоо.

iOS 26 хэзээ хэрэглээнд нэвтрэх вэ?

iOS 26 хувилбар нь iPhone 17 загварын утастай хамт ирэх намар зах зээлд гарна. Apple-ийн уламжлалын дагуу өмнөх загваруудтай iPhone хэрэглэгчид ч энэ шинэ хувилбарыг үнэгүй татаж суулгах боломжтой байх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.