Home ТехнологиApple: Үйлдвэрийн 10 хувийг АНУ руу нүүлгэхэд 30 тэрбум ам.доллар шаардлагатай

Apple: Үйлдвэрийн 10 хувийг АНУ руу нүүлгэхэд 30 тэрбум ам.доллар шаардлагатай

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
apple_store

Технологийн тэргүүлэгч “Apple” компани үйлдвэрлэлийнхээ ердөө 10 хувийг Азийн бүс нутгаас АНУ руу шилжүүлэхийн тулд дор хаяж гурван жил, 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах тооцоо гарчээ.

Тус компанийн үйлдвэрлэлийн төвлөрөл сүүлийн олон жилийн турш Хятад болон Зүүн өмнөд Азид төвлөрсөн бөгөөд энэ нь бүтээгдэхүүний үнэ, нийлүүлэлтийн сүлжээнд эерэг нөлөө үзүүлдэг байсан. Гэвч шинэ бодлогын хүрээнд iPhone зэрэг төхөөрөмжийг АНУ-д угсрах тухай асуудал хөндөгдөж эхлээд байна.

iPhone 16 загварыг үйлдвэрлэхэд нийт 387 нэр төрлийн эд анги шаардлагатай бөгөөд тэдгээр нь чип, аккумлятор, дэлгэц, линз, кабель зэргээс бүрддэг. 2023 оны санхүүгийн тайлангаас харахад “Apple” нийт 187 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд компанийн шууд зардлын 98 хувийг эдгээр нийлүүлэгчид бүрдүүлжээ.

Гэхдээ эдгээр нийлүүлэгчийн 169 нь Хятад болон Тайваньд байрладаг тул үйлдвэрлэлийн төвийг АНУ руу шилжүүлэх нь асар их зардал, логистикийн сорилт дагуулна. Түүнчлэн АНУ-д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эд ангид татвар ногдуулах эсэх асуудал одоогоор тодорхойгүй байна. Энэ нь “Apple”-ийн хувьд бодлогоо тодорхойлох гол хүчин зүйл болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.