Table of Contents
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар энэ жил Архангай болон Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад ахуйн хэрэгцээний зориулалтаар тарвага агнах эрхийг 8-р сарын 20-ноос 10-р сарын 15 хүртэл хугацаанд олгохоор шийдвэрлэжээ.
Зөвшөөрөл авах журам
- Иргэд 8-р сарын 21-нээс 10-р сарын 15-ны хооронд сумын Засаг даргаас эрхийн бичиг авах боломжтой.
- Төлбөрөө төлсний дараа 3 хоногийн хугацаанд, нэг иргэн 5 хүртэл тарвага агнах зөвшөөрөл авна.
Архангайд тогтоосон тоо
Аймгийн ИТХ-ын 2025 оны 3-р сарын 31-ний хурлаар ахуйн зориулалтаар агнах дээд тоог баталсан байна. Үүний дагуу Архангай аймгийн:
- Ихтамир, Чулуут, Хангай, Цахир, Тариат, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг 12 суманд нийт 230 хүртэл тарвага агнах боломжтой гэж заажээ.
Одоогоор Архангай аймагт 94 зөвшөөрөл олгосон байна.
Хуулийн зохицуулалт ба торгууль
- Монгол тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээ: 410 мянган төгрөг
- Алтайн тарваганы үнэлгээ: 460 мянган төгрөг
- Зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд дээрх үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж, нөхөн төлбөр ногдуулан, хуулийн дагуу торгууль хүлээлгэнэ.
Хориг ба эрсдэл
- БОАЖ-ын сайдын 2021 оны 7-р сарын 30-ны тушаалаар ахуйн зориулалтаар тарвага агнахыг 3 жилийн хугацаанд улсын хэмжээнд хориглосон. Энэ хориг 2024 оны 7-р сард дуусжээ.
- Харин хил залгаа Хөвсгөл аймагт тарваган тахал бүртгэгдсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх мэдээлэл, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэсээр байна.