Home Спорт Арслан цолны барилдаанд Ц.Бямба-Отгон түрүүлж, Ч.Батчулуун үзүүрлэлээ

Арслан цолны барилдаанд Ц.Бямба-Отгон түрүүлж, Ч.Батчулуун үзүүрлэлээ

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Ц.Бямба-Отгон

2025 оны тавдугаар сарын 11-ний өдөр улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа. Барилдаанд улс, аймаг, цэргийн цолтой 120 хүчтэй бөх зодоглосон бөгөөд Монгол бөхийн өрсөлдөөн өндөр түвшинд өрнөв.

Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон амжилттай барилдаж түрүүлсэн бол Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн Хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэлээ.

Дөрөвт шалгарсан бөхчүүдийн хувьд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр нар багтсан бол наймд улсын заан Ц.Одбаяр, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Э.Батмагнай, улсын начин Э.Мөнхжаргал нар үлдсэн байна.

Зохион байгуулагчдын зүгээс барилдааны үеэр улсын цолд дөхөж буй, амжилттай барилдсан бөхөд шагнал гардуулсан бөгөөд тус шагналыг аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар гардууллаа. Түрүү бөх 5 сая төгрөг, үзүүр бөх 3 сая төгрөг, харин дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 1 сая төгрөгийн шагнал хүртжээ.

Барилдаан цаашид дараах хуваарийн дагуу үргэлжлэх юм. Тавдугаар сарын 17-ны Бямба гарагт 14:00 цагаас аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан, мөн тавдугаар сарын 18-ны Ням гарагт 11:00 цагаас Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болох юм.

You may also like

1 comment

Хашан 5 сар 12, 2025 - 12:38 pm

Мундаг байна! Монгол бөхчүүдээрээ бахархаж байна!

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.