Home Эрүүл мэнд Арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хэт ягаан туяа 90 хувь нэмэгдүүлдэг

Арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг хэт ягаан туяа 90 хувь нэмэгдүүлдэг

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
арьсны хорт хавдар

Арьсны хорт хавдрын өвчлөл дэлхий даяар нэмэгдсээр байгаа бөгөөд 2022 онд 331,722 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ-д 5 хүн тутмын 1 нь арьсны хорт хавдраар өвчилдөг, мөн цаг тутамд 2 хүн нас барж байна. Канадад жил бүр 80,000 гаруй шинэ тохиолдол оношлогддог. Арьсны хорт хавдрын үндсэн эрсдэлт хүчин зүйл нь хэт ягаан туяа бөгөөд энэ нь өвчлөх эрсдэлийг 80-90 хувиар нэмэгдүүлдэг.

Монгол Улсад 2023 оны байдлаар 100,000 хүн амд 6.5 хүн арьсны хорт хавдраар өвчилж байна. Монгол улс 41-52 градус хойд өргөрөг дээр байрладаг бөгөөд нарны тусгалын өнцөг нь улирал болон өдөр цагаас хамаарч өөрчлөгддөг. Өвөл нарын тусгалын өнцөг хамгийн нам 20-30 градус, зуны улирал хамгийн өндөр 62-69 градус болдог. Энэ нь арьсны хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Арьсны хорт хавдрын шинж тэмдэг нь арьсан дээр шинэ ургалт, мэнгэ, овойлт эсвэл яр шарх шиг зүйл үүсэхээс гадна, эдгэрэхгүй шарх болон арьсны өнгө өөрчлөгдөх, томрох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн ургалт орчмын арьс загатнах, өвдөх нь мөн тэмдэг болох боломжтой.

Эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг нь наранд амархан түлэгддэг арьс. Шаргал үс, цайвар нүдтэй, сэвхтэй хүмүүсийн арьсны хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг. Хэт ягаан туяа нь арьсны хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг бөгөөд арьс шарлагын ор хэрэглэдэг хүмүүс ч мөн эрсдэлтэй байдаг. Наранд түлэгдсэн үед цэврүү үүсэх нь эрсдэлээ нэмэгдүүлдэг. Хүүхэд насандаа наранд түлэгдсэн хүмүүсийн насанд хүрэхэд арьсны хорт хавдар тусах магадлал өндөр байдаг. Удамшил нь ч бас томоохон эрсдэлтэй бөгөөд хэрэв гэр бүлийн гишүүн нь арьсны хорт хавдартай байсан бол тухайн хүн ч өвчлөх эрсдэлтэй.

Урьдчилан сэргийлэхэд өдрийн 10:00-16:00 цагийн хооронд нарнаас хол байх нь чухал. Мөн өдөр бүр нарнаас хамгаалах тос түрхэж, хамгаалалтын хувцас өмсөх нь хэрэгтэй. Нарны шилийг ч гэсэн өдөр тутам зүүх нь хамгаалалтад тусалдаг. Арьсаа байнга шалгаж, өөрчлөлттэй бол эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.