Арванхоёрдугаар Сарын Урлаг Соёлын Үзвэр, Тоглолтын Хуваарь

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Зөрүүд Гринч

Шинэ жилийн уур амьсгал орж буй арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод сонгодог урлаг, хүүхдийн жүжиг, балет гээд олон төрлийн сонирхолтой үзвэрүүд зохион байгуулагдах гэж байна. Бид энэ сард тоглогдох тоглолт, жүжгүүдийн хуваарийг нэгтгэн танилцуулж байна.

1. «Цөмөгч Цэрэг ба Хулганын Хаан» (Жүжиг)

image 2

Дэлхийн сонгодог романтизмын томоохон төлөөлөгч Эрнст Теодор Амадей Гофманий 1816 онд бичсэн алдарт үлгэрээс сэдэвлэсэн хүүхдийн жүжиг.

  • Үйл Явдал: Залуу хатагтай Марий Штальбаумд Зул сарын баяраар зөвхөн самар цөмж чаддаг, дуулж бүжиглэж чаддаггүй нэгэн өвөрмөц тоглоомыг эцэг эх нь бэлэглэдэг. Марий уг тоглоомыг Цөмөгч цэрэг хэмээн нэрлэдэг бөгөөд шөнө дунд тоглоом нь амь орж, Марийг дагуулан хулганын хаантай тулалдаж, ид шидийн орноор зочилдог адал явдлууд өрнөнө.
  • Онцлох: Хулганын хатан хааны хараалд өртөн үзэшгүй муухай царайтай болсон цөмөгч цэргийг Марий хэрхэн аварч, тэд хамтдаа олон адал явдлыг туулах тухайг харуулна.
  • Тасалбар Үнэ: А: 50,000₮, Б: 30,000₮, В: 20,000₮
  • Хаана: РЦНК
  • Хэзээ: 2025.12.04, 17:00

2. П.И. Чайковский «Цөмөөхэй» (Балет)

image 3

Сонгодог урлагийн үе үеийн шилдэг бүтээлүүдийн нэг болох Оросын суут хөгжмийн зохиолч П.И. Чайковскийн «Цөмөөхэй» балет.

  • Үйл Явдал: 1835 оны шинэ жилийн баярын өмнөх орой, цасан бударсан хүйтэн үдэш Дросселмайер уран дарханы газартаа Цөмөөхэй хүүхэлдэйн сүүлийн будгийг түрхэж дуусгаснаар үйл явдал эхэлдэг.
  • Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр
  • Хэзээ: 2025.12.05, 19:00
  • Тасалбар Үнэ:
    • Партер А: 120,000₮
    • Партер Б: 80,000₮
    • Ложа: 100,000₮
    • Бельэтаж гол: 80,000₮
    • Бельэтаж хажуу: 60,000₮

3. «Жигнэмэгэн Хот» (Хүүхдийн Дуулалт Бүжгэн Жүжиг)

image 4

Сэтгэл догдлом, гайхамшигт шидээр дүүрэн байдаг Шинэ жилийн баярыг тохиолдуулан зохион байгуулагдах хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг.

  • Үйл Явдал: Жигнэмэгэн хотын иргэдийн чин сэтгэл шингэсэн хүсэлтэй Шидэт Лонх алга болсноор Эва охин болон түүний найзуудын адал явдал эхэлдэг. Хүүхдүүд хамтдаа Санта Өвөөдөө хүслээ бичсэн Шидэт лонхоо өгч чадах эсэхийг үзэгчид шийднэ.
  • Тасалбар Үнэ: 49,000₮
  • Хаана: Skywing Center
  • Хэзээ: 2025.12.06, 15:00

4. «Зөрүүд Гринч» (Зул Сарын Сахилгагүй Драм)

image 5

Зул сарын баярыг үзэн яддаг зөрүүд, сахилгагүй Ноён Гринчийн тухай өгүүлэх хөгжилтэй драмын жүжиг.

  • Үйл Явдал: Хэний ч үл мэдэх Хэн нэртэй хотод хүмүүс Зул сарын баярт үймрэн сандралдаж байтал, тээр тэнд уулын агуйд Ноён Гринч үнэнч туслах Максын хамт гунигтай өдрүүдийг өнгөрүүлнэ. Хөгшин Гринчийн үзэн яддаг Зул сарын баярыг тойрсон адал явдлыг нүдээр мэдрээрэй.
  • Тасалбар Үнэ: 25,000₮
  • Хаана: Улаанбаатар Театр
  • Хэзээ: 2025.12.13, 11:00

5. «Trolls VS Dark Band» (Маскоттой Хүүхдийн Жүжиг)

image 6

Мэргэжлийн найруулагч, хүүхдийн сэтгэл зүйч нарын хамтарсан бүтээл болох маскоттой хүүхдийн жүжиг, DISCO PARTY.

  • Онцлох:
    • Дуулж, бүжиглэж, баярын мөчүүдээр дүүрэн шоу.
    • Зөвхөн үзэх биш, харин зан төлөвт эерэг нөлөөтэй контент.
    • Хүүхдүүд хараад зогсохгүй, хамт бүжиглэж, адал явдалд оролцож, баатар болох боломжтой.
  • Тасалбар Үнэ: 35,000₮
  • Хаана: Тусгаар Тогтнолын Ордон
  • Хэзээ: 2025.12.13, 13:00

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Несер 1 декабря, 2025 - 16:40

Он дуусахаас өмнө гоё тоглолтууд үзэх боломж гарлаа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй