9
Энэ арваннэгдүгээр сард иргэд хоёр өдөр бүх нийтээр амрах бөгөөд эдгээр өдрүүд баасан болон лхагва гарагт таарч байна.
Тодруулбал,
- Их эзэн Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн өдөр — билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тохиосон гэж үздэг. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд, буюу баасан гарагт тэмдэглэнэ.
- “Улс тунхагласны баяр” — Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны дурсгалын өдөр бөгөөд жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд, энэ удаад лхагва гарагт тохиож байна.
Иймээс эдгээр баярын өдрүүдэд хуулийн дагуу бүх нийтээр амрах юм.