Home Улстөр АТГ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой гомдлыг шалгаж эхэлжээ

АТГ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой гомдлыг шалгаж эхэлжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Л.Оюун-Эрдэнийн

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн болон түүний найз бүсгүйтэй холбоотой цахим орчинд тархаад буй мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж, хэлэлцүүлгийн төвд орж байна. Тэгвэл уг асуудлаар нэр бүхий иргэд Авлигатай Тэмцэх Газарт (АТГ) албан ёсоор гомдол гаргажээ.

АТГ өнөөдөр энэ асуудлын талаар мэдээлэл хийж, гомдлыг дотооддоо нэгтгэн шалгаж эхэлсэн тухай мэдэгдэв. Байгууллагын хэвлэлийн төлөөлөгчийн тайлбарласнаар, хэрэв шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдвол уг асуудлыг хуулийн хугацаанд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэх аж.

“Ерөнхий сайдын хүүхэдтэй холбоотой өчигдөр ирсэн гомдлуудыг АТГ дотооддоо нэгтгээд шалгаж эхэлсэн. Гэмт хэргийн шинжтэй зүйл байвал Нийслэлийн прокурорын газар руу хуулийн хугацаанд нь явуулна. Прокурор үргэлжлүүлэн шалгах зөвшөөрөл өгвөл хэрэг бүртгэл нээх, хаах эсэх саналаа гаргана. Одоогоор хэрэг бүртгэл нээх эсэх асуудал яригдаагүй, зөвхөн шалгалтын шатанд явж байна” хэмээн АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Тэрбээр мөн цахим сүлжээгээр дамжин тархаад буй мэдээлэлд гэмт хэргийн шинж агуулсан байж болзошгүй тохиолдолд АТГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс анхан шатны шалгалт хийдэг бөгөөд авлигын шалтгаан, нөхцөлийг тогтоон, шаардлагатай бол тусгай нэгжид шилжүүлж шалгадаг гэдгийг онцолсон юм.

Энэ асуудал нь нийгмийн анхаарлын төвд орсон, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой байгаагийн хувьд хууль хяналтын байгууллагуудын зүгээс ил тод, шударга, хуулийн хүрээнд нягт нямбай шалгах шаардлагатай байгааг олон нийт онцолж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.