Австралид долоон зорчигчтой онгоц матар ихтэй буланд осолджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Австралид долоон зорчигчтой онгоц матрын буланд осолджээ

Австрали улсад долоон зорчигч тээвэрлэж явсан жижиг оврын онгоц матар ихээр цуглардаг аюултай буланд осолдсон байна. Энэ тухай People сэтгүүл болон Medee.news агентлаг мэдээллээ.

Хэрэг явдал 3-р сарын 19-ний өдөр тус улсын баруун эрэгт орших Брум хотын ойролцоох Роубак буланд гарчээ. Ослын дуудлагаар цагдаа, түргэн тусламж болон гал түймэр, онцгой байдлын албаныхан шуурхай ажилласан байна.

Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр, онгоцонд байсан нэг зорчигч амь насанд аюулгүй гэмтэл авсан бол үлдсэн зургаан хүнийг газар дээр нь эмнэлгийн үзлэгт оруулжээ. Азаар осолдох үедээ бүгд амьд үлдэж чадсан байна.

Одоогийн байдлаар ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөгчид онгоцны багийн гишүүд, зорчигчид болон хэргийг харсан гэрчүүдээс мэдүүлэг авахаар ажиллаж байгаа ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй