Home Улстөр Австрийн Ерөнхийлөгч түүхэн айлчлалаар Монголд газардлаа!

Австрийн Ерөнхийлөгч түүхэн айлчлалаар Монголд газардлаа!

0 comments
Александр Ван дер Беллен

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт манай улсад төрийн түвшний түүхэн айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Ван дер Беллен болон гэргий Дорис Шмидауэр тэргүүтэй төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рийкен болон төрийн албаны бусад төлөөлөгчид ёслол төгөлдөр угтан авсан юм.

Энэхүү айлчлал нь Австрийн Ерөнхийлөгчийн хувьд Монгол Улсад анх удаа хийж буй төрийн дээд түвшний айлчлал гэдгээрээ онцлогтой бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудсыг нээх түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.