“Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг шалгаж, стандарт хангаагүй газруудыг засварлан сайжруулах ажил улс орон даяар эхэллээ. Хотын стандарт, хяналтын газраас сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн талбайнуудад эрсдэлийн үнэлгээг иж бүрэн хийж байна.
Өмнөх оны (2023) статистик мэдээллээс үзвэл, 240 гаруй тоглоомын талбайг шалгахад нийт 3385 орчим зөрчил илэрч байжээ. Эзэмшигч болон ашиглагч байгууллагууд засвар үйлчилгээг тогтмол хийдэггүйгээс үүдэн дараах ноцтой дутагдлууд нийтлэг ажиглагдсан байна. Үүнд:
- Тоглоомын талбайг хүүхдийн насны ангиллаар төрөлжүүлээгүй;
- Авто замаас 6 метрээс бага зайд буюу хэт ойр байрлуулсан;
- Ойр орчимд нь хурд сааруулагч байрлуулаагүй;
- Эвдэрсэн тоглоом дээр анхааруулах санамж, тэмдэг тавиагүй;
- Тоглоомууд нь хүүхэд гэмтээхээр хурц ирмэгтэй эсвэл бэхэлгээ муутай;
- Арчилгаа, цэвэрлэгээ хангалтгүй зэрэг зөрчлүүд багтаж байна.
Одоогийн байдлаар нийслэл болон орон нутгийн дүүргүүд тоглоомын талбайг засаж, сайжруулах ажилдаа шуурхайлаад байна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэг эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан төлөвлөгөөт засваруудыг хийж байгаа бол Багануур дүүрэгт гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэгдүүлж, шинээр тоглоомын талбай байгуулж эхэлжээ.