Азийн хөл бөмбөгийн “Challenge League” тэмцээн Монголд зохион байгуулагдана

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Азийн хөл бөмбөгийн “Challenge League” тэмцээн Монголд зохион байгуулагдана

2025-2026 оны улирлын Азийн хөл бөмбөгийн холбооны “Challenge League” тэмцээний Зүүн бүсийн урьдчилсан шатны тоглолт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод энэ сард зохион байгуулагдахаар боллоо. Тэмцээн Монголын хөл бөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Монгол Улсаа төлөөлөн өнгөрсөн улирлын дотоодын аварга шалгаруулах тэмцээний тэргүүлэгч “СП Фалконс” болон дэд байр эзэлсэн “Хангарьд” клубүүд оролцоно. Эзэн баг “СП Фалконс” энэ сарын 12-ны өдрийн 16:00 цагаас Тайваний “Тайчунг футуро” клубтэй тоглох бол, “Хангарьд” клуб мөн өдрийн 19:30 цагаас Тайванийн өөр нэгэн хүчирхэг баг болох “Тайнан сити”-тэй зочлон тоглохоор товлогджээ.

Эдгээр тоглолтууд нь “Challenge League”-ийн хэсгийн шатанд шалгарах эрхийн төлөөх чухал тулаанууд юм. Ялагч багууд 2025 оны аравдугаар сард болох дараагийн шатанд оролцох эрхээ авах юм.

Сонирхуулахад, “Тайчунг футуро” клуб өмнө нь “AFC Cup 2023” тэмцээний хүрээнд Монголын “ФС Улаанбаатар” багтай ижил талбайд өрсөлдөж байсан туршлагатай.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Ботохой 1 августа, 2025 - 17:27

Дэлхийн хэмжээний хөлбөмбөгийн тэмцээнүүд энд ч өрнөж байгааг харахад үнэхээр сайхан байна

Reply

Leave a Comment