Бахрейн Улсын Манама хотод болж буй өсвөр үе, залуучуудын гурав дахь удаагийн Азийн наадам ид үргэлжилж байна. Монголын жүдо бөхийн багийн тамирчид өчигдөр амжилттай оролцож, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн тэмцээн нь 2008 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс хойш төрсөн тамирчид оролцсоноороо онцлог бөгөөд залуу жүдочдын ур чадвар, авьяасыг олон улсад таниулах том боломж болсон юм.
Медаль хүртсэн тамирчид:
- Б.Хулан – 40 кг, Мөнгөн медаль (Мон-Алтиус Цагаанбаатар Академи)
- Э.Тэмүгэн – 48 кг, Хүрэл медаль (Женко)
- Х.Буянжаргал – 70 кг, Хүрэл медаль (Өвөрхангай)
- Б.Номуунзаяа – +70 кг, Хүрэл медаль (Женко)
- Б.Тэмүүлэн – 81 кг, Хүрэл медаль (Хилчин)
- Б.Мөнгөндөл – -90 кг, Хүрэл медаль (Жүдо Академи)
- С.Мөнх-Эрдэнэ – +90 кг, Хүрэл медаль (Мон-Алтиус Цагаанбаатар Академи)
Ийнхүү Монголын жүдочид Азийн наадамд амжилттай оролцож, нийт долоон медаль хүртэн улсынхаа нэрийг өндөрт өргөлөө.