Home Эрүүл мэнд Б.Бадамцэцэг: Гадаадад эмчлүүлж буй хүүхдүүдийн талаар төр “яаж байна” гэж асуудаг ч үгүй

Б.Бадамцэцэг: Гадаадад эмчлүүлж буй хүүхдүүдийн талаар төр “яаж байна” гэж асуудаг ч үгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Бадамцэцэг

Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 25 төрлийн өвчинд гадаадад эмчлүүлэх зардлын 50 хувийг төрөөс хариуцдаг журам байдаг. Харин үүнээс гадуур орсон өвчнүүдийн хувьд ямар ч дэмжлэг, туслалцаа байдаггүй тухай болон өөрийн охин Б.Цэрэнлхамын нөхцөл байдлын талаар түүний ээж Б.Бадамцэцэг хэвлэлийн хурлын үеэр сэтгэл шимширмээр байр суурь илэрхийллээ.

“Гадаадад эмчлүүлж байгаа хүүхдүүдийг төр асууж ч мэдэхгүй байна”
Сөүл их сургуулийн эмнэлэгт хоёр жил гаруй хугацаанд охиноо эмчлүүлж буй Б.Бадамцэцэг:

Хүүхдийнх нь өвчин Монголд эмчлэгдэх боломжтой гэж оношлогдсон ч хэрэгтэй 5 эмийн 2 нь Монголд байдаггүй учраас гадаадад эмчлүүлэхээс өөр сонголтгүй болсон тухай хуваалцсан.

Хандив цуглуулаад явсан ч төрөөс, ядаж нэг ч албан тушаалтан “Хүүхэд чинь яаж байна” гэж асуудаггүйг шүүмжилжээ.

Эмчилгээний визтэй учраас ажил эрхлэх эрхгүй, амьжиргааны эх үүсвэргүй байдал олон гэр бүлийг туйлдуулж байна.

“150 гаруй хүүхдийн ирээдүй бүрхэг байна”
Тэрбээр гадаадад эмчлүүлж буй 150 гаруй хүүхдийн ирээдүйд анхаарал хандуулахыг төр засгаас шаардаж:

“Би хүний нутагт шигдэж амьдармааргүй байна. Монголдоо, Монгол иргэншилтэй хүний хувьд эх орондоо эрүүл орчинд амьдрахыг хүсэж байна” хэмээн халаглаж байв.

Түүнчлэн:

С-3-3 визээр гарч, G1 визтэй болж, визээ сунгахад даатгал, халамж, нийгмийн дэмжлэгт хамрагддаггүй гэнэ.

Монголд эмчлэгддэггүй гэж оношлогдоогүй ч гадаадад очоод 25 өвчний жагсаалтад хамаарах онош гарах тохиолдол ч бий.

“Эмийн чанар, хяналт үнэхээр хангалтгүй байна”
Б.Бадамцэцэг эмийн хяналтын тогтолцоо сул, чанаргүй эм олноор оруулж ирдгийг шүүмжилж, эмийн чанартай бодлогын түвшинд анхаарах шаардлагатай гэж хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй холбоотой судалгаа, урьдчилан сэргийлэх, олон нийтэд мэдээлэл өгөх ажил дутмаг байгааг онцолсон.

“Эмнэлгийн зардлыг 20, 50 хувь хөнгөлнө гэдэг ч бодит амьдрал дээр хэрэгждэггүй”
ЭМЯ-наас 25 төрлийн өвчинд хамаарч хүүхдэд 50%, том хүнд 20%-ийн буцаан олголт олгоно гэж заасан ч, тухайн нөхцөлд энэ буцаан олголт бодитой олгогддоггүйг олон эцэг эх нотолжээ.

“Ямар нэгэн зүйл” өөрчлөөд дэмжлэг авна гэх нь тогтолцооны биш, хувь хүний шалтгаанаар шийдэж байгаа явцуу хандлага хэмээн шүүмжилсэн.

Б.Бадамцэцэгийн уриалга:
“Улс төрд гарсан хүмүүс зөвхөн уриа лоозон биш, бодит бодлого, шийдэлтэй ажиллаач. Бидний хүүхдийн амь нас, эрүүл мэнд төр засгийн тогтолцооны бодлого, хариуцлагын хүрээнд хамгаалагдах ёстой.”

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.