Б.Баярдаваа: 40-50 мянган ахмад тэтгэврээ зээлийн төлбөрт бүрэн өгдөг

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Баярдаваа: 40-50 мянган ахмад тэтгэврээ зээлийн төлбөрт бүрэн өгдөг

Монголбанк өнөөдөр Монгол Улсын мөнгөний бодлого болон макро эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн хурлын үеэр тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцааг хязгаарлах талаар сэтгүүлчид асуулт тавьжээ.

Эндээс Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: “Гуравдугаар сараас хойш өр, орлогын харьцааг янз бүрээр туршиж үзсэн ч эцэстээ зогсоосон. Тэтгэврийн зээлд хязгаар тогтоохын тулд хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Гол асуудал нь тэтгэврийн зээлийн хэт өсөлт хэрэглээний зээлийг нэмэгдүүлж, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэдэгт биш, харин тэтгэврээ барьцаалсан иргэдийн санхүүгийн байдал хүндэрч байна. Жишээлбэл, 600,000 төгрөгийн тэтгэвэр авдаг хүн 100% өр, орлогын харьцаатай бол тэтгэврээ зээлийн төлбөрт бүрэн өгчихээд өдөр тутмын амьжиргаандаа мөнгөгүй болдог. Энэ нь зээлээ сунгах тогтолцооны хавханд оруулж байна.

500,000 гаруй тэтгэвэр авагчдаас тал хувь орчим нь тэтгэврийн зээлтэй, үүнээс 40-50 мянга нь тэтгэврээ бүрэн зээлийн төлбөрт суутгуулдаг. Эдийн засгийн нөлөөлөл гэхээс илүү зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах нь чухал. Энэ тал дээр Монголбанк арга хэмжээ авсан ч улс төрийн нөхцөл байдал, жагсаал зохион байгуулах зэрэг асуудал яригдаж байсан. Энэ шийдвэр Монголбанкны Ерөнхийлөгчийнх биш, Мөнгөний бодлогын хорооноос гаргаж, цуцалсан,” гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй