Б.Энхбаяр: “Би нүүрсчдэд хөөгдөхгүй, харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө”

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Энхбаяр

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өчигдөр хийсэн мэдэгдлийн талаар байр сууриа илэрхийллээ. Ерөнхий сайд нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилж буйгаа зарласан бөгөөд уг саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсны дараа өнөөдөр УИХ-д өргөн барьж байна. Б.Энхбаяр нь албан ёсоор ажлаа хүлээн авсныхаа дараа дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийхээ мэдэгдэв.

Хяналтын хорооны шийдвэрийг няцаав

Тэрбээр сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллээр гарсан “МАН-аас хөөгдсөн” гэх мэдээлэлд хариу өгч, намын Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг хууль зүйн чадамжгүй гэж тодотгов. Түүний хэлснээр уг хорооны зарим гишүүд нь нүүрсний хулгайтай холбоотой 2023 оны арванхоёрдугаар сарын сонсголд гэрчээр оролцож байсан нь одоо ил болсон байна.

“Монголын ард түмний ялалт”

Б.Энхбаяр мэдэгдлийнхээ үеэр:

  • “Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин нүүрсчдийг эх орноос нь хөөнө” хэмээн онцоллоо.
    Түүний үзэж байгаагаар сүүлийн долоо хоногт нүүрсний хулгайтай холбоотой олон зүйл тодорхой болж, “нүүрсчид” өөрсдөө илчлэгдэж буй нь ард түмний ялалт юм. Түүнчлэн нүүрсний хулгай бол зөвхөн эдийн засгийн бус, ард иргэдийн амьдрал, цалин, тэтгэвэр, хүүхдийн боловсрол, Монголын ирээдүйг шулж буй гэмт үйлдэл гэж тэр тайлбарлав.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй