Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо (IJF)-ны цуврал тэмцээн болох “Абу Даби-2025 Гранд Слам” Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр Монголын тамирчин, Үндэсний шигшээ баг болон “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Батхуягийн Гончигсүрэн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд гайхалтай амжилт үзүүллээ. Тэрээр финалд өрсөлдөгч Тамерлан Башаевыг (Олимп, Дэлхийн хүрэл медальт, ОХУ-ын тамирчин) үндсэн цагт ялж, “Абу Даби-2025 Их Дуулга” тэмцээний аваргаар тодорч, алтан медаль хүртлээ.
2 комментария
Гайхалтай амжилт! Монголчууд бид бахархаж байна
Алтан медаль хүртсэнд баяр хүргэе, цаашдын тэмцээнд амжилт