Б.Орхонбаяр “Physical: Asia” шоугаар дамжуулан Монголоо дэлхийд сурталчилж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Орхонбаяр

Netflix-ийн “Physical: Asia” реалити шоу цацагдсан даруйдаа зөвхөн Азид төдийгүй дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байна. Одоогоор тус шоуны есөн анги нийтэд хүрч, Солонгос, Япон, Австрали, Монгол гэсэн шилдэг дөрвөн улсын баг үлдээд байгаа билээ.

Монголын багийн ахлагч Б.Орхонбаярын оролцоо

Монголын багийг үндэсний бөхийн улсын арслан Б.Орхонбаяр ахалж байгаа бөгөөд түүний оролцоо Солонгосын дижитал ертөнцөд ч анхаарлын төвд оржээ. Сүүлийн өдрүүдэд тус улсын хамгийн өндөр хандалттай “Fastpaper” болон “HIP” гэх инстаграм хаягууд Б.Орхонбаярын оролцсон богино видеонуудыг онцлон нийтэлсэн байна.

Эдгээр сувгууд нь 1 сая гаруй дагагчтай, Солонгосын спорт, соёл, энтертэйнментийн чиглэлд хамгийн нөлөө бүхий платформуудын нэг юм. Тэд “Physical: Asia”-гийн оролцогчдыг онцлон, хүч чадал, сэтгэлзүй, спортын өвөрмөц шинжийг илэрхийлсэн видеонуудыг хүргэж буй.

Монголоо дэлхийд сурталчилсан уриалга

Б.Орхонбаяр уг контентдоо:

“Монголд зочлоорой, үндэсний бөхийг ирж үзээрэй”
хэмээн Солонгосын үзэгчдэд хандан уриалсан нь олон улсын сүлжээнд Монгол соёл, үндэсний спортыг сурталчилсан урам зоригтой илэрхийлэл болжээ.

Б.Орхонбаяр

Соёлын дипломат ач холбогдол

“Physical: Asia” шоу нь зөвхөн биеийн хүчний сорилт бус, улс бүрийн спорт, соёл, хандлагыг харуулсан платформ болж байна. Б.Орхонбаярын энэхүү оролцоо нь Монголын нэрийг Азийн спортын ертөнцөд дахин таниулж, үндэсний бөхийн үнэ цэнийг дэлхийд хүргэх чухал соёлын гүүр болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй