Бодибилдинг, фитнесийн спортын нэр хүндтэй тэмцээн болох “JAPAN PRO 2025” Япон Улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсын Бодибилдинг Фитнесийн Холбооны (МБФХ) тамирчин, мэргэжлийн түвшний “IFBB PRO” цолтой Батаагийн Уянга эх орноо төлөөлөн оролцсон юм.
Тэрээр мэргэжлийн тамирчдын ангилалд амжилттай өрсөлдөж, хоёрдугаар байрыг эзэлснээр мөнгөн медалийн эзэн боллоо. Б.Уянгагийн энэхүү амжилт нь Монголын фитнес, бодибилдингийн спортын хөгжлийг дэлхийн тавцанд харуулсан чухал үйл явдал болж байна.