Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замын төслийн санхүүжилт баталгаажлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Багахангай-Хөшигийн

Багахангай–Хөшигийн хөндий чиглэлийн 87.2 км урт салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тус зам нь гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй байх бөгөөд барилгын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтан оролцож байна.

Өнөөгийн байдлаар төмөр замын доод бүтцийн газар шорооны ажил 93.5 хувь, ус дамжуулах хоолойн ажил 81.4 хувь, гүүрийн бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын нийт санхүүжилт 850.4 тэрбум төгрөгөөр батлагдсан бөгөөд үүнээс 156.2 тэрбум төгрөгийг гүйцэтгэлийн төлбөрт шилжүүлээд байна. Үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд нэмэлт хөрөнгийг дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн бонд гаргах замаар бүрдүүлэхээр болжээ.

Энэ хүрээнд Засгийн газрын “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан бөгөөд энэхүү шийдвэр нь төслийг хугацаанд нь, тогтвортой хэрэгжүүлэх санхүүгийн үндэс суурийг бүрдүүлэх чухал алхам боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй