Багахангай-Хүннү хотын чиглэлд 102 км төмөр зам барина

by Саруул Батболд
0 comments
Багахангай-Хүннү

Улаанбаатар хотын хөгжлийн хүрээнд хэрэгжиж буй 24 мега төслийн нэг болох Багахангай-Хүннү хот чиглэлийн 102 км урттай салбар төмөр замын бүтээн байгуулалт эхлэхээр төлөвлөгдөөд байна.

Төслийн гол үзүүлэлтүүд:

  • Нийт урт: 102 км
  • Голын даац: 25 тонн
  • Галт тэрэгний хурд: 90 км/цаг
  • Гүүрэн байгууламж: 2.5 км
  • Ус зайлуулах хоолой: 115 ширхэг

Энэхүү төмөр замын төслөөр Багахангай дүүргээс шинээр байгуулагдах Хүннү хот руу тээвэр логистикийн шинэ коридор үүсгэж, нийслэлээс гадагш чиглэсэн хөгжлийн босоо тэнхлэгийг бэхжүүлэхийг зорьжээ.

Түүнчлэн “Шинэ Зуунмод” хотын нэрийг “Хүннү хот” болгон өөрчлөх эрх зүйн зохицуулалт нь батлагдаад байгаа бөгөөд тус хот нь нийслэлийн тусгай чиг үүрэг бүхий төв болох юм.

Багахангай-Хүннү

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment