Байнгын хорооны хуралдааны дараа Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын хооронд зөрчил гарчээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Байнгын хорооны хуралдааны дараа Д.Энхтүвшин, Т.Даваадалай нарын хооронд зөрчил гарчээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн талаарх нээлттэй мэдээллийг сонсож, Хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн удирдлагуудаас тайлбар авч байна. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төслийн эдийн засаг, хэрэгжилт, санхүүжилттэй холбоотой асуулт тавьж, холбогдох албан тушаалтнууд хариулт өгчээ.

Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг түр гарч ирээд буцаж орж ирэхэд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй маргаан үүссэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Т.Даваадалай “бие засчихаад ирлээ” гэж тайлбарласны дараа Д.Энхтүвшин түүнийг “томорлоо” хэмээн буруутгаж, улмаар биеийн хүч хэрэглэсэн аж.

Үйл явдлын дараа Т.Даваадалайгаас байр суурийг нь тодруулахад тэрбээр үүнийг “эр хүмүүсийн хооронд болдог зүйл” гэж үзэж байгаагаа илэрхийлж, цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй гэсэн байна. Ийнхүү “Туулын хурдны зам”-ын хэлэлцүүлгийн дундуур гарсан энэхүү зөрчил нь хуралдааны анхаарал татсан өөр нэг асуудал боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй