Өнөөдөр өглөө 07:58 цагт Баянхонгор аймгийн Заг сумын төвөөс урд зүгт 19 км-ийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.
Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр уг доргилт дараах газарт илүү мэдрэг байв:
- Жаргалант сумын төвөөс баруун урд зүгт 35 км
- Бөмбөгөр сумын төвөөс баруун хойд зүгт 68 км
Одоогийн байдлаар уг газар хөдлөлтөөс болж иргэд болон эд хөрөнгөд хохирол учирсан тухай албан ёсны мэдээлэл ирээгүй байна.