БНСУ-ын алдартай “T-Ara” хамтлаг өнөөдөр Улаанбаатарын Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр ирээд байна.

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
БНСУ-ын алдартай “T-Ara” хамтлаг өнөөдөр Улаанбаатарын Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр ирээд байна.

2009 онд таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан тус хамтлаг K-pop-ын хоёр дахь үеийн хамгийн хүчтэй төлөөлөгчдийн нэгээр нэрлэгддэг. “T-Ara” гэх нэр нь англиар “Tiara”, монголоор бол титэм гэсэн утгатай юм.

2017 онд тэд албан ёсоор тарсан ч гурван жилийн дараа буюу 2020 онд дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дахин нэгдэж, уран бүтээлээ үргэлжлүүлсэн байдаг. Албан ёсны YouTube сувгийнх нь нийт видео үзэлт одоогоор 941 саяд хүрээд байна.

“T-Ara” хамтлаг Монголд ирж байсан анхны тохиолдол нь 2013 он. Тухайн үед “ETV” телевизийн урилгаар “Core Contents Media”-ийн бусад солонгос хамтлагуудын хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийж байсан юм. Тэр үед тасалбарын үнэ ердөө ₮35,000 байв. Харин энэ удаад “MON Entertainment”-ийн зохион байгуулж буй тоглолтын энгийн тасалбар ₮150,000 болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй