Home Гадаад мэдээ БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан Дог Сү Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан Дог Сү Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Хан Дог Сү

БНСУ-ын Ерөнхий сайд асан Хан Дог Сү өчигдөр Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа олон нийтэд зарлалаа. Энэ алхам нь түүнийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангаж байгааг баталж байна.

Хан Дог Сү:
“Миний өмнө хоёр зам байсан. Нэг нь одоогийн үүрэгт ажлаа үргэлжлүүлэх. Нөгөө нь ажлаасаа огцроод илүү агуу үүрэг хариуцлагыг биелүүлэх” хэмээн мэдэгдэж байв.

Таамаглалын дагуу тэрээр өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаж, ард түмний итгэл, сонголтыг хүлээхийн тулд бүхнээ зориулна гэдгээ илэрхийллээ. “Миний хайртай БНСУ-ын ирээдүй, бид бүгдийн төлөө чадах бүхнээ хийхээр шийдсэн” гэж тэр хэлэв.

Хан Дог Сү Ард түмний хүч намаас нэр дэвших бөгөөд энэ намын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнгөрсөн арванхоёрдугаар сард дайны онц байдал зарласнаас хойш улс төрийн томоохон хэлэлцүүлэгт төвд байсаар ирсэн. Юн Сок Ёл-ыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, мөн Хан Дог Сү-гийн эрхийг түр хугацаанд хязгаарласан ч Үндсэн хуулийн шүүх эцэст нь эрхийг нь сэргээжээ.

Сөрөг хүчний Ардчилсан намаас нэр дэвших төлөвтэй И Жэ Мён-ы сонгуулийн хууль зөрчөөгүй гэх доод шатны шүүхийн шийдвэрийг дээд шүүх шалгаж эхэлсэн бөгөөд үүний улмаас түүний нэр дэвших эрх цуцлагдах магадлалтай байна. Хэдий тийм боловч олон нийтийн санал асуулгаар Жэ Мён 38 хувийн дэмжлэгтэйгээр тэргүүлж байгаа юм.

Ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүрэн жагсаалтыг зарлах юм байна.

Хан Дог Сү улс төрийн салбарт 50 орчим жил ажилласан туршлагатай эдийн засагч мэргэжилтэй нэгэн. Тэрээр 2007-2008 онд БНСУ-ын 38 дахь Ерөнхий сайдаар ажиллаж, 2022 оны тавдугаар сарын 21-нд 48 дахь Ерөнхий сайдаар дахин томилогдож байжээ.

You may also like

2 comments

Алчидай 5 сар 2, 2025 - 11:36 am

Таван жил биш гурван жил гэдэг бол ер бусын шийдвэр. Магадгүй энэ нь шаардлагатай шинэчлэлийг илүү хурдан хэрэгжүүлэхэд тусална

Reply
Бердибек 5 сар 2, 2025 - 12:18 pm

Хан Деок Сү ерөнхийлөгчийн эрх мэдлийг үнэхээр багасгаж чадах болов уу гэж би бодож байна. Энэ нь ардчилалд сайн хэрэг болно

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.