Бритни Спирс өөрийн хөгжмийн бүтээлүүдийн эрхийг “Primary Wave” хэвлэлийн компанид худалдлаа. Тус компани нь Боб Марли, Уитни Хьюстон, Жон Леннон зэрэг домогт уран бүтээлчдийн бүтээлийг эзэмшдэгээрээ алдартай.
“TMZ” порталын мэдээлснээр, талууд гэрээний албан ёсны дүнг нууцалж байгаа ч эх сурвалжууд энэхүү хэлцлийг ойролцоогоор 200 сая ам.долларт хүрсэн гэж таамаглаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд байгуулсан энэхүү “түүхэн гэрээ”-нд дуучин бүсгүй туйлын сэтгэл хангалуун байгаа аж.
Хамгаалалтаас эрх чөлөөнд хүрсэн замнал Поп гүнж Бритни Спирс 2008 оноос хойш сэтгэцийн эрүүл мэнд болон бусад асуудлын улмаас шүүхийн шийдвэрээр эцгийнхээ хараа хяналтад байсан билээ. Түүний олон сая долларын хөрөнгийг эцэг нь болон томилогдсон өмгөөлөгч нь хянадаг байсан юм. Харин 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр АНУ-ын шүүхээс түүнийг албан ёсоор бие даасан, бүрэн эрхт хүн хэмээн хүлээн зөвшөөрч, эцгийнх нь асран хамгаалалтыг цуцалсан.
“Грэмми” болон бусад олон улсын нэр хүндтэй шагналуудын эзэн Бритни Спирсийн хувийн хөрөнгө одоогоор 60 сая орчим доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэхүү шинэ гэрээ нь түүний санхүүгийн чадавхыг үлэмж нэмэгдүүлэхээр байна.