Брижит Макрон нөхрөө дахин олны өмнө эвгүй байдалд оруулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Брижит Макрон нөхрөө дахин олны өмнө эвгүй байдалд оруулав

Францын ерөнхийлөгч Эммануэль Макронын Их Британид хийж буй төрийн айлчлалын үеэр тэргүүн хатагтай Брижит Макрон олон нийтийн анхаарлыг дахин татлаа. Тэрбээр нөхөртэйгөө хамт онгоцноос буух үед нөхрийнх нь сунгасан гарыг үл тоомсорлон, шатны бариулаас барин бууж байгаа дүрс бичлэг цахим орчинд тархаад байна.

Тус бичлэгт ерөнхийлөгч Макрон эхэлж онгоцноос бууж, эхнэр Брижитэд гараа сунгаж буй нь харагддаг ч тэргүүн хатагтай нөхрийнхөө гарыг авч, түшихийн оронд шатан дээрх бариулаар өөрийгөө түшиж бууж байгаа нь олон хүний анхаарлыг татжээ.

Энэ нь анхны тохиолдол биш. Өмнө нь, энэ оны тавдугаар сард тэд Вьетнамд хийсэн айлчлалын үеэр мөн адил анхаарлын төвд орсон. Тэр үед онгоцноос буухын өмнө Брижит Макрон нөхрөө нүүрэн тус газарт алгадаж буй мэт харагдсан бичлэг олны анхаарлыг татаж байсан.

Энэ удаагийн төрийн айлчлалын хүрээнд Францын ерөнхийлөгч Виндзорын шилтгээнд Их Британийн хаан III Чарльзд бараалхан, цагаачлал болон батлан хамгаалахын асуудлаар Их Британийн шинэ ерөнхий сайд Кир Стармертэй уулзалт хийж, санал солилцсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment