BTS хамтлаг эрэгтэй хамтлагуудын нэр хүндийг дахин өнгөлөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
BTS

Солонгосын бизнесийн судалгааны хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын эрэгтэй айдол хамтлагуудын брэнд нэр хүндийн чансааг албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтыг гаргахдаа хэрэглэгчдийн оролцоо, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээлэл, харилцаа холбоо болон олон нийтийн индексийг иж бүрэн шинжилдэг билээ.

Дэлхийн хэмжээний супер од BTS хамтлаг энэ сард нийт 6,827,202 оноо авч, жагсаалтын нэгдүгээр байрыг бататгалаа. Тэдний нэр хүндийн шинжилгээнд «АРМИ», «бүтэн бүлэг», «тусдаа болон хамтдаа» гэх үгс хамгийн өндөр хамааралтай гарчээ.

Шилдэг гурван хамтлагийн өсөлт ба амжилт

Энэ сарын чансааны эхний гурван байрт бичигдсэн хамтлагууд байр сууриа тогтвортой хадгалж чадсан төдийгүй онооны үзүүлэлт нь мэдэгдэхүйц өссөн байна.

Stray Kids: 5,477,864 оноогоор хоёрдугаар байрт жагсав. Тэдний оноо өмнөх сарынхаас 33.50 хувиар өссөн нь энэ сарын хамгийн өндөр өсөлтүүдийн нэг байлаа.

SEVENTEEN: 4,846,859 оноотойгоор гуравдугаар байраа хадгалж үлдсэн бөгөөд нэр хүндийн индекс нь 18.45 хувиар нэмэгджээ.

EXO болон TWS: Жагсаалтын дөрөв болон тавдугаар байрт бичигдэж, шилдэг таван хамтлагийн эгнээг бүрдүүлэв.

12 дугаар сарын нэр хүндийн чансааны ТОП-30

Бизнесийн судалгааны хүрээлэнгээс гаргасан бүрэн жагсаалтыг доорх дарааллаар танилцуулж байна:

  1. BTS
  2. Stray Kids
  3. SEVENTEEN
  4. EXO
  5. TWS
  6. THE BOYZ
  7. ENHYPEN
  8. NCT
  9. BIGBANG
  10. ZEROBASEONE
  11. CORTIS
  12. Super Junior
  13. XLOV
  14. SHINee
  15. INFINITE
  16. MONSTA X
  17. ATEEZ
  18. TXT
  19. BTOB
  20. BOYNEXTDOOR
  21. 2PM
  22. TREASURE
  23. ASTRO
  24. TVXQ
  25. Wanna One
  26. RIIZE
  27. ALPHA DRIVE ONE
  28. KickFlip
  29. CRAVITY
  30. ONF

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй