“BTS” хамтлаг “Gwanghwamun” талбайд 15 мянган хүний үнэгүй тоглолт хийнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
BTS

Дэлхийд алдартай “BTS” хамтлаг ирэх сард БНСУ-ын Сөүл хотын “Gwanghwamun” талбайд үнэгүй тоглолт зохион байгуулж, 15 мянган шүтэн бишрэгчдээ бэлэг барихаар болжээ. Зохион байгуулагчдын зүгээс тоглолтын үеэр тус талбайн орчимд 260 мянга гаруй хүн цуглана гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь талбайн үндсэн багтаамжаас даруй 11 дахин их үзүүлэлт юм.

Тоглолтын зохион байгуулалт болон үзэгчдэд зориулсан мэдээлэл:

  • Шууд дамжуулалт: Талбайд нэвтэрч чадаагүй шүтэн бишрэгчдэд зориулж “Koreana” зочид буудал, “KT Gwanghwamun West” зэрэг ойр орчмын барилгуудын дижитал дэлгэцээр тоглолтыг шууд дамжуулна. Мөн “Seoul Plaza”-ийн орчимд нэмэлт том дэлгэцүүд байршуулахаар төлөвлөж байна.
  • Тоглолтын хөтөлбөр: Уг тоглолт хамтлагийн тав дахь бүрэн хэмжээний “Arirang” цомог худалдаанд гарсны маргааш болох бөгөөд шинэ цомгийн дуунуудаас гадна хуучин хит бүтээлүүдээ дуулна.
  • Тайзны нээлт: Хамтлагийн гишүүд “Gyeongbokgung” ордноос “Gwanghwamun” талбай хүртэл алхаж ирснээр тоглолтыг сүртэйгээр эхлүүлэх аж.
  • Сугалаанд оролцох нөхцөл: Тайзны өмнөх 2000 үзэгчийг “Weverse” платформоор дамжуулан сугалаагаар тодруулна. Сугалаанд албан ёсны “ARMY” гишүүнчлэлтэй бөгөөд шинэ цомгийг урьдчилан захиалсан хүмүүс оролцох эрхтэй.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй