Дэлхийн хэмжээний супер од BTS хамтлаг эргэн нэгдэж, аялан тоглолтоо эхлүүлэхээр зэхэж буй энэ үед тасалбартай холбоотой луйврын хэргүүд ГАЗАР АВЧЭЭ. Ирэх гуравдугаар сарын 21-нд Кванхвамунд тохиох тус тоглолтыг үзэх хүсэлтэй иргэдийг хохироох явдал газар авч байгаа тул Сөүл хотын цагдаагийн газраас анхааруулга гаргалаа.
Нийт 200 мянга орчим тасалбар зах зээлд борлуулагдаж байгаа бөгөөд одоогоор хууль хяналтын байгууллагаас гурван төрлийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр дараах зөрчлүүд голлон бүртгэгджээ:
- Тасалбар захиалгын системд давуу байдал үүсгэх тусгай программ ашигласан;
- Тасалбарыг олноор нь нөөцөлж, дамлан худалдаалахыг завдсан;
- Хуурамч тасалбар зарна гэж иргэдийг төлбөрөөр нь залилсан.
Одоогоор 110 гаруй сэжигтэй тохиолдлыг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Тоглолт болох өдөр үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай ангийнхан болон нийт 4800 орчим алба хаагчдыг дайчлан ажиллуулахаар төлөвлөж байна.