Холливудын од Зои Салдана дээд амжилт тогтоож, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой эмэгтэй жүжигчин болж кино урлагийн түүхэнд нэрээ мөнхөллөө. Тэрээр Marvel-ын домгуудыг хүртэл ардаа орхин тэргүүн эгнээнд итгэл төгс бичигдэв.
Medee.news сайтын мэдээлснээр, энэ талаар Streamdorm хэвлэл онцолжээ. 2026 оны нэгдүгээр сарын байдлаар Зои Салдана дэлхийн бокс оффисын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой жүжигчин болсон байна. Тэрээр 2025 оны сүүлээс хойш 1 тэрбум гаруй долларын ашиг олоод байгаа “Аватар: Усны зам” киноны гайхалтай амжилтын дараа энэхүү цолыг хүртжээ. Одоогийн байдлаар түүний тоглосон кинонуудын нийт кассын орлого 15 тэрбум доллараас даваад байна. Өмнө нь энэхүү амжилтыг Скарлетт Йоханссон эзэмшиж байсан юм.
Зои Салдана бол орчин үеийн эмэгтэй жүжигчид дундаас хэд хэдэн томоохон франчайз кинонуудад нэгэн зэрэг гол дүр бүтээж буй цорын ганц жүжигчин юм. Жеймс Кэмероны “Аватар” киноны Нейтири, Marvel-ын ертөнцийн Гаморагийн дүрүүд түүнийг шүтээн болсон од гэдгийг баталсан. Түүнчлэн тэрээр “Star Trek”-ийн шинэчилсэн цуврал зэрэг томоохон төслүүдэд оролцсон билээ.
Сонирхолтой нь, Салданагийн амжилт зөвхөн нэг кино ертөнцтэй холбоогүй юм. Тэрээр Disney-гээс эхлээд 20th Century Studios хүртэлх өөр өөр студиудын томоохон бүтээлүүдийн уулзвар дээр өөрийн карьераа чадварлаг босгож чадсан юм.
Сануулахад, жүжигчний оргилд хүрэх зам тийм ч хурдан байсангүй. Түүний карьер бие даасан кинонуудаас эхэлсэн бөгөөд 2009 онд “Аватар”-ын эхний анги дэлгэцнээ гарснаар Зоигийн амжилтын томоохон зам нээгдсэн түүхтэй.
