Буйр нуурын мөс цөмөрч, дөрвөн иргэн харамсалтайгаар амиа алджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Автомашинтай зорчиж явсан дөрвөн иргэн Буйр нуурт живж, нас баржээ

Дорнод аймгийн Буйр нуурт автомашин живсэн тухай эмгэнэлтэй дуудлага энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, нөхцөл байдлыг тогтоосон байна. Хэргийн газарт хийсэн шалгалтаар 34 настай, эрэгтэй “Ч” гэгч Toyota Prius маркийн автомашинтай нуурын мөсөн дээгүүр зорчиж явах үед хар хил үүсэж, мөс цөмөрсөн болох нь тогтоогджээ. Уг ослын улмаас автомашинд зорчиж явсан 2-оос 34 насны дөрвөн иргэн нуурын усанд живж, харамсалтайгаар амь насаа алдсан байна.

Одоогийн байдлаар уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд холбогдох шинжилгээ, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Цаг агаарын дулааралт болон байгалийн бусад хүчин зүйлээс шалтгаалан гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй болж, нимгэрч байгааг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхааруулж байгаа юм.

Тиймээс иргэд, жолооч та бүхнийг цаг хожих, зам товчлох зорилгоор баталгаагүй зам буюу гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөсөн дээр үүссэн хар хил болон нимгэн хэсэг нь ямар ч хүнд жинтэй автомашиныг даах чадваргүй тул өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх нь хамгийн чухал юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй