Булганд гарсан ослоор 8 сартай нярай амиа алдаж, гурван хүн гэмтжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Medee.news

Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт энэ сарын 29-ний өдөр зам тээврийн ноцтой осол гарч, нэг нярай хүүхэд амиа алджээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, осол 16:50 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Урьдчилсан байдлаар Toyota Prius автомашины жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, гүүрний бетонон хашлага мөргөснөөс болж зорчигчид хохирсон байна. Үүний улмаас найман сартай хүүхэд амь насаа алдаж, дөрөв болон зургаан настай хоёр хүүхэд, мөн 30 настай нэг хүн гэмтжээ.

Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд дараах анхааруулгыг өглөө:

  • Замын хөдөлгөөнд оролцохын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах
  • Хамгаалах бүс болон хүүхдийн суудлыг зааврын дагуу ашиглах
  • Ядарсан, нойрмоглосон үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос зайлсхийх

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй