Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Бурхан

Зургадугаар сарын 11-ний өдөр Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэх хүрээнд Улаанбаатар хотод шашин, соёлын хүндэтгэлийн жагсаал зохион байгуулагдана. Жагсаал 21:00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайгаас эхэлж, Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн зам, Өндөр гэгээн Занабазарын гудамжаар дамжин Гандантэгчэнлин хийд хүртэл үргэлжлэх юм.

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, жагсаалын маршрутын дагуу дараах замуудыг 21:00–22:00 цагийн хооронд түр хугацаагаар хаана:

  • Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас Төв шуудангийн уулзвар хүртэл
  • Төв шуудангийн уулзвараас баруун дөрвөн зам
  • Баруун дөрвөн замаас Гандантэгчэнлин хийд хүртэл

Иргэд тээврийн хэрэгслээр зорчих маршрутаа урьдчилан төлөвлөн, түгжрэл, саатал үүсгэхгүй байхыг холбогдох албад анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment