Польшийн Вроцлав хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон UEFA-гийн гуравдугаар зэрэглэлийн Конфренс лигийн шигшээ тоглолтод Английн “Челси” болон Испанийн “Реал Бетис” багууд хүч үзлээ. 40 мянга орчим үзэгчийн өмнө болсон уг тоглолтын эхний гоолыг 9 дэх минутад “Бетис”-ийн марокко хагас хамгаалагч Абде Эззалули оруулж, тоглолтын эхний давуу талыг Испанийн баг авсан юм.
Гэвч тоглолтын хоёрдугаар үед “Челси” эргэн ирэлт хийж чадсан. 65 дахь минутад англи хагас хамгаалагч Коул Палмерын дамжуулалтаар аргентин тоглогч Энцо Фернандез тоог тэнцүүлж, удалгүй камерун довтлогч Николас Жексон хоёр дахь гоолыг нэмж, багтаа тэргүүлэл авчирсан. Үлдсэн хугацаанд “Челси” дахин хоёр гоол оруулж, “Реал Бетис”-ийг 4:1-ээр хожлоо.
Энэхүү ялалтаар “Челси” клуб Европын таван өөр тэмцээнд түрүүлсэн анхны баг болж түүхэн амжилт тогтоолоо. Тэд өмнө нь Аваргуудын лиг, Европа лиг, UEFA Супер цом, мөн 1960-1999 оны хооронд зохион байгуулагдаж байсан UEFA Cup Winners’ Cup тэмцээнүүдэд түрүүлж байв.
3 comments
Челсид баяр хүргэе! Европын бүх цомыг авсан анхны баг гэдэг үнэхээр гайхалтай
Түүхэнд нэрээ үлдээх мөч байлаа. Жинхэнэ баг гэж ийм л байдаг даа
Фэнүүд нь одоо бахархаж суугаа даа. Баярын мэнд, хөхүүд ээ