Челси vs ПСЖ: Зуны гол тэмцээний шийдвэрлэх тулаан

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
”Улирлын гол хөлбөмбөгийн финал: Челси vs. ПСЖ — таамаглал ба 1xBet дээр бооцоо тавих.”

Олон улсын спортын дэлхийн томоохон бооцооны компани 1xBet энэ зун хөлбөмбөг сонирхогчдын хамгийн их анхаарал татаж буй тэмцээний финалын тоглолдод өрсөлдөх багуудыг танилцуулж байна. Энэхүү тоглолт 2025 оны 7-р сарын 13-нд болно.


Челсигийн хувьд жинхэнэ сорилт

Сүүлийн жилүүдэд “Челси” хэт их мөнгө зарцуулсан, тоглогчдын тоо хэтэрсэн гэх шүүмжлэлд байнга өртсөөр ирсэн. Гэсэн ч энэ улиралд тэдний сонгосон зам үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна. 2024-25 оны улиралд тэд Английн Премьер Лигийн эхний дөрөвт шалгарч, Конференцийн лигт түрүүлэн, одоо ДАШТ-ий финалд хүрээд байна.

Энцо Марескагийн удирдсан “Челси” финал хүртлээ Европын том багуудтай учраагүй ч, энэ удаагийн шийдвэрлэх тулаан тэдний жинхэнэ хүчийг харуулах том сорил болно. Гэвч тэдэнд нэгэн таагүй мэдээ бий: Мойзес Кайседо хагас шигшээ тоглолтын үеэр гэмтэл авсан бөгөөд шийдвэрлэх тоглолтыг өнжиж магадгүй.

Харин Жоао Педро Лондончуудын хувьд шинэ, гэнэтийн олз болоод байна. Тэрээр Брайтон багтай улирлыг амжилттай дуусгаж, долдугаар сарын эхээр Челсид нэгдэн, ердөө долоо хоногийн дараа хоёр гоол оруулж багаа финалд гаргасан.

Челсид олон чадварлаг тоглогчид байгаа ч хаалгач Роберт Санчесийн тогтворгүй тоглолт асуудал дагуулж байна. Тэрээр хагас шигшээ тоглолтод шугамаас гарахдаа удаж, Кукуреллагийн хаалганы шугам дээрх чухал цэвэрлэлтээр л баг нь гоол алдахаас аварч чадсан юм.


ПСЖ-г зогсоож чадах уу

Луис Энрикегийн удирдлага дор ПСЖ улирлын хоёрдугаар хагаст бүрэн ноёрхлоо тогтоосон. Францын бүх цомыг хүртсэн тэд Европын хамгийн шилдэг баг гэгдэж байгаа бөгөөд одоо олон улсын түвшинд энэ амжилтаа батлахыг зорьж байна.

Финалд хүрэх замдаа тэд Бавари Мюнхен болон Реал Мадрид зэрэг хүчирхэг өрсөлдөгчтэй тоглож, ердөө нэг гоол алдаад байна. Хагас шигшээд тэд Реал Мадридын хамгаалалтын алдааг овжин ашиглаж, 24 минутын дотор гурван гоол хийж тоглолтын хувь заяаг шийдсэн.

Челси” ПСЖ-ийг зогсоохын тулд хамгаалалтаа маш сайн зохион байгуулж, олдсон боломж бүрийг бүрэн ашиглах шаардлагатай. Хэсгийн шатанд Ботафого үүнийг амжилттай хэрэгжүүлсэн нь ПСЖ-ийг саармагжуулах боломжтой гэдгийг харуулсан. Тиймээс ПСЖ эхний гоолыг аль болох хурдан оруулахыг эрмэлзэх нь тодорхой.

Хоорондын тоглолтын статистик ПСЖ-д давуу. Сүүлийн дөрвөн тоглолтоос хоёрт нь хожиж, хоёрт нь тэнцсэн. Мөн дасгалжуулагч Луис Энрике Премьер Лигийн багуудтай хийсэн 10 тоглолтын 8-д нь ялалт байгуулж байсан амжилттай.


Тоглолтын тов:

  • Огноо: 2025.07.13
  • Тоглолт: Челси vs ПСЖ
  • Цол: Зуны гол тэмцээний финал

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй