Чемоданд хийсэн хоёр настай охинтой аялсан эмэгтэй Шинэ Зеландад баривчлагджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чемоданд хийсэн хоёр настай охинтой аялсан эмэгтэй Шинэ Зеландад баривчлагджээ

Шинэ Зеландын Кайвака хотод нэгэн эмэгтэй хоёр настай хүүхдийг чемоданд хийж автобусанд суусан хэрэг гарчээ. Тус улсын хойд бүсэд орших Кайвакагийн автобусны зогсоолд Ням гарагт болсон энэ явдлын үеэр автобусны жолооч тухайн зорчигчоос тээшийг нь шалгахыг хүссэн байна. Ингэхэд чемодан дотроос амьсгалах, хөдөлж байгаа хүүхэд илэрчээ.

Автобусны жолоочийн мэдүүлснээр, тээш хөдлөөд байгааг анзаарсан даруйдаа сэжиг авч цагдаа дуудаж, чемоданыг нээхэд дотор нь хоёр настай охин байсан нь тогтоогдсон аж.

Цагдаагийн газраас мэдээлснээр, охин хэт халууцсан байсан ч ямар нэгэн бие махбодын гэмтэлгүй байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж үзлэгт оржээ. Одоогоор охины эрүүл мэнд хэвийн байгаа талаар албаныхан онцолсон байна.

Харин 27 настай эмэгтэйг бага насны хүүхдийг буруу аргаар авч явсан, хайхрамжгүй, зүй бус харьцсан гэх үндэслэлээр баривчилжээ. Түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж, шүүх хурал нь Даваа гарагт эхлэхээр болсон байна.

Эрх баригчид тухайн эмэгтэй болон охин хоёрын хооронд ямар нэгэн гэр бүлийн холбоо байгаа эсэх талаар албан ёсоор мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment