Чернобылийн бүсэд хөх арьстай ноход илэрч, судлаачдын анхаарлыг татав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чернобылийн бүсэд хөх арьстай ноход илэрч, судлаачдын анхаарлыг татав

Химийн бодисын нөлөөллөөр нохдын арьсны өнгө өөрчлөгдсөн байх магадлалтай

Украины Чернобылийн хориотой бүсэд хөх туяатай арьстай ер бусын ноход илэрч, судлаачдын сонирхлыг татжээ. Уг мэдээллийг байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг Clean Futures Fund сан нийтэлсэн байна.

Судлаачид тус бүсэд хэд хэдэн сүрэг нохдыг ажиглахад, тэдний дунд арьс нь хөх өнгөтэй болсон ноход байжээ. Гэхдээ эдгээр амьтад эрүүл, идэвхтэй, зан аашийн хувьд хэвийн байгаа нь онцгой ажиглагдсан гэж судалгаанд дурдсан байна.

Химийн болон цацрагийн нөлөөтэй холбоотой байж болзошгүй

Эрдэмтдийн урьдчилсан дүгнэлтээр, хөх өнгийн шалтгаан нь Чернобылийн бүсэд хуримтлагдсан химийн бодис, хүнд металл, цацрагийн туяаны нөлөөлөлтэй холбоотой байх магадлалтай аж.

Өмнөх судалгаагаар тус бүсэд амьдарч буй ноход цөмийн ослын дараах цацрагийн орчинд дасан зохицож, генетикийн өөрчлөлтөд орсон болох нь тогтоогдсон байдаг. Тэдний ДНХ нь цацрагт илүү тэсвэртэй болж, байгальд амьдрах чадвар нь нэмэгджээ.

Хаягдсан гэрийн тэжээвэр нохдын үр төлүүд

1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад болсон ослын дараа хүн амыг нүүлгэн шилжүүлэх үед олон гэрийн тэжээвэр нохой орхигдож үлдсэн байдаг. Өнөөдөр тус бүсэд амьдарч буй ноход бол тэр үеийн орхигдсон тэжээвэр амьтдын үр удам юм.

Судлаачид 116 нохойнд генийн шинжилгээ хийж, Чернобылийн бүсийн ноход бусад нутгийн ноходтой харьцуулахад шинэ генетик онцлог бүхий тусдаа бүлэг үүсгэж байгааг тогтоожээ.

Харин хөх өнгийн арьстай ноход саяхнаас л үзэгдэх болсон бөгөөд энэ үзэгдэлд цаашид илүү нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй