“Чингис Аэрлайнс Юнити” шинэ ATR-72-600 хөлгөө хүлээн авлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чингис Аэрлайнс Юнити ХХК цоо шинэ ATR-72-600 загварын агаарын хөлгөө угтан авлаа

“Чингис Аэрлайнс Юнити” ХХК орон нутгийн нислэгийн зах зээлд хүч түрэн орж ирлээ. Тус компани орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ATR-72-600 загварын шинэ агаарын хөлгөө өнөөдөр эх орондоо хүлээн авч, албан ёсоор танилцууллаа.

“Номин Холдинг” ХХК-ийн хөрөнгө оруулалттайгаар 2025 онд үүсгэн байгуулагдсан тус компани нь мэргэшсэн боловсон хүчин, өндөр хүчин чадалтай техник хэрэгслээр иргэний нисэхийн салбарт өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Одоогийн байдлаар 70 хүний суудалтай уг хөлгөөр орон нутгийн чиглэлүүдэд захиалгат нислэг үйлдэх техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа юм.

Компанийн зүгээс 2026 оны хоёрдугаар улирлаас эхлэн дараах хотууд руу хуваарьт нислэг үйлдэхээр төлөвлөгөөгөө гаргажээ. Үүнд:

  1. Өмнөговь аймгийн Даланзадгад хот
  2. Ховд аймгийн Ховд хот
  3. Хөвсгөл аймгийн Мөрөн хот

Цаашид “Чингис Аэрлайнс Юнити” ХХК нь үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж, олон улсын чиглэлд нислэг үйлдэхээр зорьж байна. Тэд бүс нутгийн агаарын тээврийн зах зээлд тэргүүлэгч, нэр хүндтэй оператор компани болох томоохон зорилтыг өмнөө тавин ажиллаж байгаагаа онцоллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй