Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан «Чингис хаан цом»-ын төлөөх улс, аймгийн цолтой шилдэг 128 бөхийн өрсөлдөөнөөс Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул, «Алдар» спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын уугуул, «Алдар» спорт хороо, ЗХ-034 анги, Залуу Ноёд ХХК, «Бөхбилэгт» дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэжээ.
Дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, «Сүлд» спорт хороо, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Монзол групп, Блю Драгон ХХК, «Увс Нуур» дэвжээний бөх, улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, «Алдар» спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, «Хан Хэнтийн Аварга» дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож нар шалгарчээ.
Наймд улсын арслан Цэдэвийн Содномдорж, улсын заан Баатархүүгийн Пүрэвсайхан, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий, улсын харцага Эрдэнэбатын Даш нар үлдсэн байна.
