Чөлөөлөх дайны баатрууд шагнагдлаа: У.Доржпаламд төрийн дээд цол хүртээв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Чөлөөлөх дайны баатрууд шагнагдлаа: У.Доржпаламд төрийн дээд цол хүртээв

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ахмад дайчдад төрийн дээд цол, одон, медалиар шагнаж, гавьяаг нь алдаршууллаа.

Монгол Улсын Баатар цолоор шагнагдсан:

  • Ундрахын Доржпалам: Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр, захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер.

У.Доржпалам 50 гаруй жил эх орныхоо төлөө зүтгэж, Хилийн цэргийн 12 дугаар отрядын туслах офицероос ажлын гараагаа эхэлсэн. Тэрээр Чөлөөлөх дайнд оролцож, сум, нэгдлийн дарга, Ардын Депутатуудын Хурлын хэлтсийн дарга хүртэл дэвшин ажилласан юм.

Сүхбаатарын одонгоор шагнагдсан:

  • Цэрэнгийн Чимэдцэрэн: Тамсагийн 27 дугаар отрядын эмнэлгийн сувилагч, түрүүч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан.
  • Сүрэнхорын Цэгмид: Эх орны дайны үед фронтод бэлэг хүргэгч.
  • Шаравын Цээрэв: Хилийн 31 дүгээр отрядын ахлагч, сумангийн жагсаалын дарга.
  • Дорлигжавын Цанжид: Хилийн цэргийн 24 дүгээр отрядын жагсаалын дарга, ахлагч.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан:

  • Бухын Зундуй: Тавдугаар морьт дивизийн байлдагч.
  • Намсрайн Пүрэвжалба: Дотоодыг хамгаалах яамны тусгай хорооны байлдагч.
  • Бадамын Дорж: Есдүгээр морьт хорооны гуравдугаар сумангийн байлдагч.
  • Гомбосүрэнгийн Шагдар: Хилийн цэргийн 20 дугаар отрядын штабын бичээч, байлдагч.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан:

  • Батсүхийн Шагдар: Тавдугаар дивизийн Их бууны хорооны наводчик, түрүүч.
  • Шийрэвсамбын Чимэддамба: Хилийн цэргийн 27 дугаар отрядын жагсаалын дарга, түрүүч.
  • Яринпилын Өсөх: Байшинтын 7 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны байлдагч.
  • Гомбын Чогсомжав: Тавдугаар дивизийн 14 дүгээр морьт хорооны байлдагч.
  • Ядамжавын Алтангэрэл: Матадын 8 дугаар дивизийн байлдагч.

Төрийн дээд цол, одон хүртсэн ахмад дайчдын хамгийн залуу нь 99 настай, хамгийн ахмад нь 105 настай байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй