Table of Contents
Өндөр дуулиан дагуулсан Хүүхдийн 100 орчимд болсон зодооны хэрэгтэй холбоотойгоор дахин шүүхийн хурал товлогдлоо. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл” компанийн удирдах зөвлөлийн дарга Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Б.Баатарсайханы хүү Амарсайхан нар холбогдоод байгаа билээ.
Хил хориг тавих тухай хэлэлцэнэ
Өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хохирогч Д.С-д хилээр гарах хориг тавих эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон. Прокурорын байгууллагаас ийм хүсэлтийг гаргаад байгаа юм.
Хохирогчийн нөхцөл
Зодооны дараа Д.С гадаад улс руу явж эмчилгээ хийлгэсэн. Эх орондоо ирсний дараа дахин Солонгос явах төлөвлөгөөтэй байсан ч хилээр гарах эрхийг нь хязгаарлах асуудал сөхөгджээ.
Түүний аав цахим хуудсандаа:
“Миний хүү эмнэлэгтээ 9-р сарын 15, 16, 17, 26-нд очиж хяналт, эмчилгээ хийлгэхээр цаг авсан. Гэтэл хилийн хориг тавих санал гаргасан байна. Энэ шударга бус зүйл. Миний хүү буруу зүйл хийсэн бол бусдаас зугтахгүй” хэмээн бичжээ.
Цагдан хорих шийдвэрүүдийн өөрчлөлт
- 7-р сарын 23-нд Санжаачойпэл, Тэмүүлэн, Алтан-Очир нарыг 30 хоногийн хугацаатай хорих шийдвэр гарсан.
- 8-р сарын 12-нд Санжаачойпэлийг сулласан ч 15-нд шийдвэрийг хүчингүй болгож дахин хорьсон.
- 8-р сарын 21-нд шүүхээс дахин хорих шаардлагагүй гэж үзсэн.
- Харин Тэмүүлэн, Алтан-Очир нар өнөөг хүртэл хоригдсоор байгаа.
Хэргийг сануулахад
2025 оны 7-р сарын 19-нд Хүүхдийн 100 орчимд болсон зодооны үеэр дээрх залуус хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан юм.