Цагаан ордон Газын дайныг зогсоох төлөвлөгөөг танилцуулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Цагаан ордон Газын энхийн 20 заалттай төлөвлөгөө

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын захиргаа 9-р сарын 29-нд Газын дайныг зогсоох, цаашдын хөгжлийн төлөвлөгөөг танилцууллаа. The New York Times мэдээлснээр, энэ баримт бичиг нь 20 заалттай бөгөөд ХАМАС-ын өмнө нь няцааж байсан саналуудаас бүрдэж байна.

Төлөвлөгөөний гол заалтууд

План нь Газын бүсийг “радикализм, терроризмгүй, хөрш улсуудын аюулгүй байдалд заналхийлэл учруулахгүй бүс” болгох зорилготой.

  • Израиль аажмаар Газын нутгаас цэргээ гаргаж, удирдлагыг Олон улсын тогтворжуулах хүчинд шилжүүлнэ.
  • Израиль Газыг эзлэхгүй, нэгтгэхгүй гэж амлажээ.
  • Израиль энэ төлөвлөгөөг албан ёсоор дэмжсэнээс хойш 72 цагийн дотор бүх барьцаалагдсан хүмүүс (амьд болон талийгаач) буцаагдана. Үүний дараа Израиль 250 насан туршийн хоригдол болон 1700 палестин иргэнийг суллана.
  • Зэвсгээ хурааж, тайван амьдрахыг зөвшөөрсөн ХАМАС-ын гишүүд өршөөгдөх бөгөөд Газыг орхихыг хүсвэл аюулгүй гарц олгоно.
  • Газад түр зуурын шилжилтийн засаг бий болж, энэ нь палестин болон олон улсын шинжээчдээс бүрдэх, улс төрөөс ангид технократ хороогоор удирдуулна. Түүнийг “Энхийн зөвлөл” гэх шинэ олон улсын байгууллага хянах бөгөөд уг зөвлөлийг Дональд Трамп толгойлох аж.
  • Тусгай эдийн засгийн бүс байгуулж, татварын хөнгөлөлт, хялбаршуулсан худалдааны нөхцөл олгоно.

АНУ Израиль болон Палестины хоорондын улс төрийн хэлэлцээний шинэ үе шатыг эхлүүлж, хамтын амьдрал, энх тайвны замналыг тодорхойлох зорилготой байна.

Олон улсын байр суурь

Сүүлийн үед Франц зэрэг улс орнууд Палестиныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь Израильд чиглэсэн барууны улсуудын шүүмжлэлтэй давхцаж байна. Парисын үзэж буйгаар Палестиныг хүлээн зөвшөөрөх нь ХАМАС-ын нөлөөг дуусгаж, Израилийн аюулгүй байдлыг хангана.

Трамп мөн Израилийг Иордан голын баруун эргийг нэгтгэхгүй байх «улаан шугам»-ыг тавьсан нь Израилийн үйл ажиллагаанд ховор тохиох хязгаар тавилт болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй