АНУ-ын Цагаан ордон өөрийн X хуудсаараа дамжуулан Ерөнхийлөгч Дональд Трамп цонхоор Гренланд арлын зураг руу ширтэж буй гэрэл зургийг нийтэлсэн байна. Уг зургийн тайлбарт нөхцөл байдлыг ажиглахыг уриалсан утгатай бичиг хавсаргажээ.
Дональд Трамп энэ долоо хоногт АНУ ямар нэгэн байдлаар Гренландыг өөрийн болгох болно гэж мэдэгдсэн бөгөөд хэрэв АНУ уг арлыг авахгүй бол Орос эсвэл Хятад улс эзэмшилдээ авна гэж үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Конгресст Гренландад хяналт тогтоож, тус арлыг Америкийн нэг муж болгох тухай хуулийн төслийг өргөн барьсан боловч Гренландын засгийн газрын зүгээс арлыг булаан авах оролдлогыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдээд байна.
